2011-02-23
Yхэл хэлж ирэхгүй... Yнэхээр харамсалтай үхлүүд. Заавал унш, тэгээд болгоомжтой бай!
1.Ньюбрафтон хотын иргэн 99 настай Дебби Миллз зам гарч яваад нас баржээ. Тэрээр яг маргааш нь 100 нас хүрэх байжээ. Тэр золгүй өдөр хатагтай замын цаана байх охиныдоо очиж төрсөн өдрийн баяртаа оролцох гэж байсан гэнэ. Тэргэнцэртэй түүнийг ачааны машин мөргөж орхижээ.
2. Питер Стоун өөрийн найман настай охиныхоо гарт амь насаа алдсан аж. Тэрээр охиныг шийтгэн оройн хоол өгөлгүй өрөө рүүгээ орохыг шаардсан байна. Бяцхан Саманта уурласандаа болон өөртэйгөө нь адил бүгдийг нь оройн хоол идүүлэхгүй хэмээн эцгийгээ хоол хийж байхад нь 72 ширхэг хулганы хор тогоонд нь хийж орхижээ. Эцэг нь ганц халбагыг амсаад л газар дээрээ үхсэн ажээ. Охинг сарын дараа ээждээ мөн ийм маягаар хор өгөхийг оролдох хүртэл нь хуулийнхан охиныг буруугүй, хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж байсан гэдэг.
3. Найман жилийн турш байрны хөлсөө төлөөгүйн улмаас 27 настай Хавьер Халосыг гэрийн эзэн эрхэм хороожээ.
4. 44 настай Меган Фрай гэх бүсгүй 14 эргүүлийн цагдаагийн суманд сийчүүлэн нас баржээ. Эргүүлийн цагдаагийн тухайн үед тусгай хамгаалалтын сургуулилт хийж байсан аж. Гудамжаар явж байсан Меган бүсгүй цагдаа нарыг хараад зүгээр зүггүйтэх санаатай “-Бу!” гэчихэж. Гэтэл түүний рүү гэнэт эргэн харангуутаа эргүүлийнхэн нэгэн зэрэг галлаж 67 сумнаас 40 нь байгаа оножээ.
5. Утсаар удаан чалчлаа гэж 20 настай Жулия Смит ахынхаа гарт амиа алдав. Майкл эмэгтэй дүүгээ үхтэл нь зоджээ. Сүүлээ тэрээр эвдэрсэн утасны аппаратын антеннаар хэд хэдэн удаа нэвт хатгасан байна.
6. Америкийн нэрт цөмийн физикч Гарольд Симмз хөрш бүсгүйтэйгээ явалдсан гэх хардалтаас болон эхнэр Хеленагийнхаа гарт амиа алдсан билээ.
7. Цэргийн ажилтан болох Жон Жо Винтер өөрийн хөнгөмсөг эхнэрээ машины багажинд дэлбэрэх бодис хийн дэлбэлж хороожээ. Эхнэрийнх нь барьж явсан “Форд Таурус” маркийн машинд 750 кг дэлбэрэх бодис байрлуулсан байв. Энэ нь тухайн үед Оклахомад болсон халдлагаас хоёр дахин их хүчтэй бодис гэнэ. Дэлбэрэлтийг бүр 14 км-ийн цаана байсан хүмүүс ч сонссон гэдэг. Хохирогчоос юу ч үлдээгүй байна. Зөвхөн 55 м-ийн гүн нүх үүсч 500 м зам бүрмөсөн эвдэрч сүйджээ.
8. Конрад Мидлтон гэх 26-тай эр өөрийн ихэрийн өрөөсөн Брайаныхаа гарт амиа алджээ. Тэд эцэг эхийнх нь байшин хэнд үлдэх гэдэг дээр хүчтэй маргалджээ. Конрадын хамар ямарч үнэр мэдэрдэггүй байж. Хэрүүлийн дараа Брайан байшингаас гарч хэсэг хугацааны дараа эргэж ирээд байшин дахь хийн гурван хоолойг нээгээд орхижээ. Байшин ч хийгээр дүүрэв. Үүнийг огт анзаараагүй Конрад тамхи татахаар асуугаараа асаахад өөрийгөө байшинтай хамт дэлбэлсэн байна.
Сэтгэгдэл бичих