2011-02-23

Анхны хайр
Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаа байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг
хагдардаг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь Анхны хайр минь ээ

Эмзэг эмзэг гэхэд
Анхны хайр шиг
эмзэгхэн нь хаа байна
Энхрийлж энхрийлэх юм бол (Хариу болгож)
хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь Анхны хайр минь ээ
Аа ааа аа

Үүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг үүрдийн хаа байна
Нартад...
2011-02-23
Ааваа зорино(Дэндэв)
Намрийн сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг хархаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Хангайн уулсын оргилыг харахаар
Хайртай ааваа санагалзах юм
Харз усны тунгалагыг харахаар
Хан аавыгхаа ухааныг бишрих юм

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон...
2011-02-23

Арван тавны сар
Арван тавны сар нь ай хө
Агаар тэнгэртээ дэнлүү дээ ай хө
Арван тавтай шоожуу нь ай хө
Аав ээждээ дэнлүү дээ ай хө

Хорин тавны сар нь ай хө
Хорвоо ертөнцдөө дэнлүү дээ ай хө
Хорин тавтай шоожуу нь ай хө
Хоёр биендээ дэнлүү дээ ай хө

Шинийн хоёрны сар нь ай хө
Шилдээ очоод шингэнэ дээ ай хө
Шинэхэн ханилсан чамтайгаа ай хө
Сэтгэлтэй байдаг нь аргагүй дээ ай хө...
2011-02-23

Сэндэр охин
Цээ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон доо хө
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө

Хорин ембүү хараад
Хормойгоо тосдог аав уу даа, хө
Арван ембүү хараад
Алгаа тосдог ээж үү дээ хө

Хүрэн торгон цамцыгаа
Хэндээ ч гэж оёх вэ дээ хө
Хөгшин буурал баянтай
Насыг яаж л барах вэ дээ хө

Цагаан торгон цамцыгаа
Хэндээ ч гэж оёх вэ дээ хө
Цал буурал баянтай
Цагийг яаж л барах вэ дээ хө

Хорин хошуу дамжуулахаар
Хоньчин хүүдээ ч өгөөсэй дөө хө
Арван хошуу дамжуулахаар
Адуучин хүүдээ ч өгөөсэй дөө хө...
2011-02-23

Судгийн ногоо
Судгийн ногоо хөөрхий
Сугсраад байна, хө
Сургий нь дуулаад хөөрхий
Өрөвдөөд байна, хө

Арын ногоо хөөрхий
Алаглаад байна, хө
Ааший нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна, хө

Жалгын ногоо хөөрхий
Жигдрээд байна, хө
Зангий нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна, хө
2011-02-23
Перпект хамтлаг дуулсанаар


Адарсүрэн дуулсан Хулсан ташуур



Караоке


Хулсан ташуур

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй болоосой доо, хүү минь, хө
Хуучин нутагтаа очих юмсан даа, яая даа,

Яргай ташуур нь байгаасай
Янзы нь үзээд барих юмсан
Ялладаг цаазгүй болоосой доо, хүү минь, хө!
Яргайтын голдоо очих юмсан даа, яая даа

Гүншүү дээлтэй Гүнжидмаа Г
үнгийн хатанд цанхаатай
Гүнг эхнэр авснаас хойш, хүү минь, хө
Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа, яая даа...
2011-02-23

Сийлэн бөөр

Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө

Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа
Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө
Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийн
Хуримыг л хийхээр зэхээд байна хө

Мандаж гарах нарны наагуур
Манан ч үгүй тунгалаг байна хө
Манай айлын Сийлэн бөөрийг
Маргааш өглөө мордуулна гэнэ дээ хө

Ургаж гарах нарны наагуур
Униар ч үгүй тунгалаг байна хө
Урд айлын Сийлэн бөөрийг
Ургах нарнаар мордуулна гэнэ хө...
2011-02-23

Цагаан сар
Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг Амт нь үгүй болно доо хө хө хө хө

Хоёр сарын нэгэн болоод ирвэл дээ хө хө
Хорхой толгой бүгдээрээ өндийгөөд ирэвээ дээ хө хө хө
Хөөрхөн төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Хайдый ногоогоо зажлаад өгсөн чиг амт нь үгүй болно доо хө хө хө хө

Гурван сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө хө
Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо  Ганхаж найгаад ирэвээ...
2011-02-23
Хонхон цэцэг

Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнэ ээ хөө
Хонгор чамайгаа бодохоор оо
Хосгүй сэтгэл минь баясна аа хөө

Үер бороо орохоор оо
Өнгийн цэцэг ганхана аа хөө
Үеийн чамайгаа санахаар аа
Үнэнч сэтгэл минь баясна аа хөө

Зүсэр бороо орохоор оо
Зүлэг ногоо нь ганхана аа хөө
Зүрхний чамайгаа бодохоор оо
Зүүд нойронд минь учирна

Дов довын ногоо нь хөө
Даамай сайхан ургаа юу
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ

Бор борын ногоондоо
Бяруу тугал бэлчинэ ээ хөө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх насаараа хайрална аа...
2011-02-23


Намагтай, болдогтой харгыда
Набтархан бороёо гамнаарай.
Намхандаа зорюулхан дураяа,
Наханайм ганса, гамнаарай...

Жаргалаа шим аршалаарай,
Дураяа шим гамнаарай.
Намхандаа зорюулхан дураяа,
Наханайм ганса, гамнаарай...

Yндэртэй набтартай харгыда
Yреэхэн бороёо гамнаарай.
Yнжэгэн, арюухан дураяа,
Yелхэн гансам, гамнаарай.

Жаргалаа шим аршалаарай,
Дураяа шим гамнаарай.
Yнжэгэн, арюухан дураяа,
Yелхэн гансам, гамнаарай

Элхэтэй, шулуутай харгыда
Эмнигхэн бороёо гамнаарай.
Энхэргэн, арюухан дураяа,
Эжэлхэн гансам, гамнаарай...

Жаргалаа шим аршалаарай,
Дураяа шим гамнаарай.
Энхэргэн, арюухан дурая...